当サイトではIE10未満のブラウザがご利用いただけません。Browsers with IE10 less can not be used on this site.
まんが王国とっとり
English  →簡体中文  →繁体中文  →한국어  →русский
  

9 дэх удаагийн Мангагийн вант улс Тоттори - Олон улсын манга бүтээлийн уралдааны удирдамж

9 дэх удаагийн Мангагийн вант улс Тоттори - Олон улсын манга бүтээлийн уралдааны удирдамж

mangacontest09


1. Уралдаанд оролцох бүтээл

(1) Дараах 3 төрлөөр уралдаанд оролцох боломжтой ба бүгд “Салхи” гэсэн сэдэвтэй байна.
- Нэг нүдэт манга <хитокома манга> (1 хуудас)
- Дөрвөн нүдэт манга <ёнкома манга> (1-8 хуудсанд багтаасан байна)
- 4-24 хуудастай манга
(Жич: Хэд хэдэн төрөлд, мөн хэд хэдэн бүтээлээр оролцож болно. Хамтын бүтээл байж болно. Хуудасны тоонд, бүтээлийн нэр бүхий хуудсыг оруулж тооцно.)

(2) Зөвхөн зохиогчийн эх бүтээл байх ба хэвлэн нийтлээгүй байх. (доужинши-сонирхогчдын сэтгүүл, нийгмийн сүлжээнд тавьсан бүтээл байж болно)


2. Хамрах хүрээ

(1) Мэргэжлийн болон сонирхогч бүх хүн оролцох боломжтой.

(2) Иргэншил, нас үл харгалзана.


3. Бүтээлийг хүлээн авах хугацаа

2020.4.1 – 2020.8.31-ийг хүртэл


4. Бүтээлд тавигдах шаардлага

(1) Нийтлэг зүйл

1) Бүтээлийн хэмжээ B4 (257мм×364мм) цаасны хэмжээтэй байна.

2) Бүтээлийн нэр, текст нь Япон хэл эсвэл эх хэлээр байна.

3) Бүтээл нь өнгөт эсвэл хар цагаан байна. (өнгөт, хар цагаан холилдсон байж болно)

4) Бүтээлийн доод хэсэгт хуудасны дугаарыг тавьсан байна.


(2) Гараар зурсан бүтээл бол

1) Хуудасны ар, өвөр хоёр талд зурсан бүтээлийг хүлээж авахгүй.

2) Бүтээлийн нэр, текстийг гаргацтай бичсэн байна.


(3) Дижитал бүтээл бол

Файл нь jpg эсвэл png форматаар байна. Зургийн нарийвчлал нь, хар цагаан бүтээл бол 600dpi-с дээш, өнгөт бүтээл бол 350dpi-с дээш байна.


5. Бүтээл ирүүлэх

(1) Шуудангаар илгээх тохиолдолд:

1) Хэвлэмэл хэлбэрээр илгээх бол, эх хувьтай ижил хэмжээтэй хуулбарыг 1 хувь ирүүлэх. Бүтээлийн нэр, текст нь гаргацтай эсэхийг нягтлах.

2) Файлаар илгээх бол, CD-R эсвэл DVD-R-нд бичсэн байх.

3) Нэг бүтээлд нэг бүртгэлийн хуудас хавсаргасан байх.

4) Ирүүлсэн бүтээлийг буцаан олгохгүй.
<Бүтээлийг ирүүлэх шуудангийн хаяг>
Manga Kingdom Tottori International Comic Art Contest Office
Work Submission Section (Imai Printing Co, Ltd)
8 Tomimasu-cho, Yonago City, Tottori Prefecture, 683-0103, Japan


(2) Вэбсайтаар файл илгээх тохиолдолд:

Дараах зааврын дагуу бүртгэлийн сервер рүү нэвтэрч, бүтээлийг байршуулна уу.

<Дараалал 1.> Бүртгэлийн мэйл хаяг руу мэйл илгээх.

1) Бүртгэлийн мэйл хаяг (info@manga-kingdom.jp) руу дараах утга бүхий мэйлийг илгээх.

Сэдэв: “Манга бүтээлийн уралдааны бүртгэл”

Утга: Оролцох төрөл, бүтээлийн нэр, иргэншил, овог нэр, оршин суугаа хаяг, холбогдох утасны дугаар, төрсөн огноо, хүйс, эрхэлсэн ажил (эсвэл сургуулийн нэр, анги), зохиогчийн нэр

2) Долоо хоногийн дотор (info@manga-kingdom.jp) гэсэн хаягнаас танд, бүртгэлийн сервер рүү нэвтрэх линк болон нууц үгийг явуулна.

Жич: Бүртгэлийн хугацааг сайтар тооцоолж, эцсийн хугацаанаас өмнө бүртгүүлнэ үү. 2020.8.31-ээс өмнө бүртгэлийн мэйл хаяг руу хандаж, бүтээлээ илгээнэ үү.


<Дараалал 2.> Бүтээлийг байршуулах.

1) Танд мэйлээр ирсэн бүртгэлийн серверийн линк рүү орж, нууц үгийг бичиж оруулна.

2) “Мангагийн вант улс Тоттори – Олон улсын манга бүтээлийн уралдаан”-ы бүртгэлийн серверт бүтээлийн файлыг байршуулна. Гэхдээ доор дурдсанчилан, байршуулах файлын хэмжээнд хязгаарлалт байгаа тул анхаарна уу.

■Файлын формат

Бүтээлийн файл: jpg/png (5mb хүртэл)
Бүртгэлийн хуудасны файл: doc/pdf (5mb хүртэл) 
Жич: Бүтээлийн файл, бүртгэлийн хуудсыг ZIP хэлбэрээр нэг файл болгон байршуулна уу. Файл байршуулах нийт хэмжээ 100mb хүртэл байна.  


6.  Анхаарах зүйлс

(1) Шалгаруулалтын дараа шагнал авсан бүтээлийн эх хувийг (дижитал бүтээл бол psd эсвэл eps форматаар байх, түүнчлэн текстийн хэсэг нь тусдаа давхаргатай байх) ирүүлэх хүсэлт тавих тохиолдол байдаг. Энэ тохиолдолд оролцогчийн хүсэлтээр бүтээлийн эх хувь, файл зэргийг зохион байгуулагчаас буцаан олгож болно.

(2) Бүртгүүлсэн бүтээл нь, гуравдагч этгээдийн зохиогчийн эрх, дүр төрхийн эрх зэргийг зөрчсөн байж үл болно. Хэрвээ эдгээр эрхийг зөрчсөн нь тогтоогдвол, шагналд шалгарсан ч шагналыг цуцлах болно.

(3) Бүртгүүлсэн бүтээл нь, бусдын зохиолын санааг хулгайлсан, хууль бусаар хуулбарлаж зохиогчийн эрхийг зөрчсөн, дүр төрхийн эрхийг зөрчсөн зэрэг ямар нэг нэхэмжлэлийн шаардлага ирсэн тохиолдолд, бүх хариуцлагыг зохиогч үүрнэ.

(4) Зохион байгуулагч нь, бүртгүүлсэн бүтээлийн тээвэрлэх явцад гарсан осолд хариуцлага үүрэхгүй болно.

(5) Бүртгүүлсэн бүтээлийн зохиогчийн эрхийг зохиогч эзэмшинэ. Харин дараах тохиолдолд зохион байгуулагч нь, бүртгүүлсэн бүтээлийг бүхэлд нь эсвэл тодорхой нэг хэсгийг үнэ төлбөргүйгээр ашиглах боломжтой байх ба зохиогч үүнийг хүлээн зөвшөөрсөн байх хэрэгтэй. Үүнд: Бүртгүүлсэн бүтээлийг “Зохион байгуулагчаас гаргасан хэвлэл болон мэлээлэл сурталчилгаанд тавих (зохион байгуулагч итгэмжлэл үзүүлсэн байгууллагаас гаргасан зүйлс орно)”, “Зохион байгуулагчийн зохион явуулсан үзэсгэлэнд тавих”, “Интернэт зэрэг цахим мэдээллийн хэрэгсэлд тавих”, “Зохион байгуулагчаас хүлээн зөвшөөрсөн үзэсгэлэнд тавих”.

(6) Уралдаанд бүртгүүлсэн хувь хүний мэдээллийг энэхүү үйл ажиллагаанаас өөр зорилгоор ашиглахгүй болно.

(7) Зохион байгуулагчийн заасан хэмжээнээс хэтэрсэн файл явуулах зэрэг зохисгүй үйлдлээс шалтгаалан оролцогчид үүссэн хохирол, алдагдлын тухайд зохион байгуулагч хариуцлага үүрэхгүй болно.


7.  Шалгаруулалт

Манга зураач, манга судлаач нараас бүрдэх “Мангагийн вант улс Тоттори – Олон улсын манга бүтээлийн уралдааны шүүх комисс” шалгаруулалтыг хийнэ.


8.  Шагнал

Шүүх комиссын шүүгчид бүх төрөл дотроос хамгийн шилдэг бүтээлийг шалгаруулж “Тэргүүн шагнал”, удаах шилдэг бүтээлд “Дэд шагнал”-ыг олгож дараах байдлаар урамшуулна.

(1) Тэргүүн шагнал 1 бүтээл: Шагналын сертификат, 500,000 иен

(2) Дэд шагнал 2 бүтээл: Шагналын сертификат, 100,000 иен

(3) Тусгай шагнал 3 бүтээл: Шагналын сертификат, 50,000 иен

(4) U – 15 шагнал (15 хүртэлх насны оролцогч) 3 бүтээл: Шагналын сертификат, дурсгалын зүйл (30,000 иентэй дүйцэхүйц үнэ бүхий зүйл)


9. Шагналд шалгарсан бүтээлийг зарлах хугацаа

2020 оны 12-р сард зарлана. Шагналд шалгарсан бүтээлээс бусад дүнг зарлахгүй болно.


10. Шагнал гардуулах ёслол

2021 оны 2-р сард Тоттори мужид явагдана. Бүх шагнал авсан бүтээлийн зохиогчид Тоттори мужийн урилгаар шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд оролцоно.


11. Зохион байгуулагч

Тоттори мужийн захиргаа


Application form

【Word】Application form(MON)

【PDF】Application form(MON)


  

最後に本ページの担当課    鳥取県 交流人口拡大本部 観光交流局 まんが王国官房
    住所  〒680-8570
             鳥取県鳥取市東町1丁目220
    電話  0857-26-72380857-26-7238    
    ファクシミリ  0857-26-8307
    E-mail  mangaoukoku@pref.tottori.lg.jp

Copyright(C) 2006~ 鳥取県(Tottori Prefectural Government) All Rights Reserved. 法人番号 7000020310000