防災・危機管理情報

まんが王国とっとり

13th Annual Manga Kingdom Tottori International Comic Art Contest

日本語  →English  →簡体中文  →繁体中文  →한국어

русский  →Français  →Thai  →Монгол хэл

  

13 дахь удаагийн Мангагийн Вант улс Тоттори - Олон улсын манга бүтээлийн уралдааны удирдамж

  

チラシ

 

1. Уралдаанд оролцох бүтээл

(1) Уралдаанд дараах 3 төрлөөр оролцох боломжтой ба уралдаанд ирүүлэх бүтээл нь “Сайхан үнэр” гэсэн сэдэвтэй байна.
- Нэг нүдэт манга буюу Хитокома манга (1 хуудас)
- Дөрвөн нүдэт манга буюу Ёнкома манга (1-8 хуудсанд багтаасан байна)
- Олон хуудастай манга буюу Стори манга (4-24 хуудсанд багтаасан байна)
Жич: Хэд хэдэн төрөлд, мөн хэд хэдэн бүтээлээр оролцож болно. Хамтын бүтээл байж болно. Хуудасны тоонд, бүтээлийн нэр бүхий хуудсыг оруулж тооцно.

(2) Зөвхөн зохиогчийн эх бүтээл байх ба бүтээлийг хэвлэн нийтлээгүй байх.
(Доожинши буюу сонирхогчдын сэтгүүл, SNS буюу өөрийн сошиал хуудсандаа нийтэлсэн бүтээл байж болно)


2. Хамрах хүрээ

Иргэншил, нас үл харгалзана.


3. Бүтээлийг хүлээн авах хугацаа

2024.4.20 – 2024.8.31-ийг хүртэл


4. Бүтээлд тавигдах шаардлага

(1) Нийтлэг зүйл

1) Бүтээлийн хэмжээ B4 (257мм X 364мм) эсвэл А4 (210мм X 297мм) цаасны хэмжээтэй байх.

2) Бүтээлийн нэр, текст нь Япон хэл эсвэл эх хэлээр байна.

3) Бүтээл нь өнгөт эсвэл хар цагаан байна. (өнгөт, хар цагаан холилдсон байж болно)

4) Бүтээлийн доод хэсэгт хуудасны дугаарыг тавьсан байна.


(2) Гараар зурсан бүтээл бол

1) Хуудасны ар, өвөр хоёр талд зурсан бүтээлийг хүлээж авахгүй.

2) Бүтээлийн нэр, текстийг гаргацтай бичсэн байна.


(3) Дижитал бүтээл бол

Файл нь PDF форматаар байх.

* Бүтээл бүтээх үеийн зургийн нарийвчлалыг хар цагаан бүтээл бол 600dpi-с дээш, өнгөт бүтээл бол 350dpi-с дээш байхыг зөвлөнө.


5. Бүтээл ирүүлэх

(1) Вэбсайтаар файл илгээх тохиолдолд:

Дараах бүртгэлийн линкээр орж, шаардлагатай мэдээллүүдийг бөглөөд бүтээлээ байршуулна уу.

<Бүртгэлийн линк>

https://form.run/@tottorimangacontest13

<Бөглөх мэдээлэл>

Уралдаанд оролцох төрөл, бүтээлийн нэр, иргэншил, овог нэр, оршин суугаа хаяг, холбогдох утасны дугаар, төрсөн огноо, хүйс, эрхэлсэн ажил (сургуульд сурдаг бол сургуулийн нэр, анги), зохиогчийн нэр

<Файлын хэлбэр, хэмжээ>

Байршуулах бүтээл нь PDF форматаар, 100MB хүртэл хэмжээтэй байх


(2) Шуудангаар илгээх тохиолдолд:

1) Хэвлэмэл хэлбэрээр илгээх бол А4 цаасны хэмжээтэй хуулбарыг 1 хувь ирүүлэх. Бүтээлийн нэр, текст нь гаргацтай эсэхийг нягтална уу.

2) Файлаар илгээх бол, CD-R эсвэл DVD-R-нд бичсэн байх.

3) Нэг бүтээлд нэг бүртгэлийн хуудас хавсаргасан байх.

4) Ирүүлсэн бүтээлийг буцаан олгохгүй.
<Бүтээлийг ирүүлэх шуудангийн хаяг>
Manga Kingdom Tottori International Comic Art Contest Office
Work Submission Section (Imai Printing Co, Ltd)
8 Tomimasu-cho, Yonago City, Tottori Prefecture, 683-0103, Japan


6.  Анхаарах зүйлс

(1) Шалгаруулалтын дараа шагнал авсан бүтээлийн эх хувийг (дижитал бүтээл бол psd эсвэл eps форматаар байх, түүнчлэн текстийн хэсэг нь тусдаа давхаргатай байх) ирүүлэх хүсэлт тавих тохиолдол байдаг. Энэ тохиолдолд оролцогчийн хүсэлтээр бүтээлийн эх хувь, файл зэргийг зохион байгуулагчаас буцаан олгож болно.

(2) Бүртгүүлсэн бүтээл нь, гуравдагч этгээдийн зохиогчийн эрх, дүр төрхийн эрх зэргийг зөрчсөн байж үл болно. Хэрвээ эдгээр эрхийг зөрчсөн нь тогтоогдвол, шагналд шалгарсан ч шагналыг цуцлах болно.

(3) Бүртгүүлсэн бүтээл нь, бусдын зохиолын санааг хулгайлсан, хууль бусаар хуулбарлаж зохиогчийн эрхийг зөрчсөн, дүр төрхийн эрхийг зөрчсөн зэрэг ямар нэг нэхэмжлэлийн шаардлага ирсэн тохиолдолд, бүх хариуцлагыг зохиогч үүрнэ.

(4) Уралдаанд оролцох бүтээл нь зөвхөн зохиогчийн өөрийн сэтгэмжээр бүтээгдсэн байна. Бүтээлийн үйл явдал, бүтэц, зураг зэрэг гол шалгуур үзүүлэлтүүдийг хиймэл оюун ухаан (AI)-аар бүтээсэн байвал уралдаанд оролцуулахгүй болно. Харин хиймэл оюун ухаан (AI)-аар бүтээсэн зургийг, бүтээлийн тодорхой нэг хэсэгт туслах материал болгон ашиглаж болно.

(5) Зохион байгуулагч нь, бүртгүүлсэн бүтээлийн тээвэрлэх явцад гарсан осолд хариуцлага үүрэхгүй болно.

(6) Бүртгүүлсэн бүтээлийн зохиогчийн эрхийг зохиогч эзэмшинэ. Харин дараах тохиолдолд зохион байгуулагч нь, бүртгүүлсэн бүтээлийг бүхэлд нь эсвэл тодорхой нэг хэсгийг үнэ төлбөргүйгээр ашиглах боломжтой байх ба зохиогч үүнийг хүлээн зөвшөөрсөн байх хэрэгтэй. Үүнд: Бүртгүүлсэн бүтээлийг “Зохион байгуулагчаас гаргасан хэвлэл болон мэлээлэл сурталчилгаанд тавих (зохион байгуулагч итгэмжлэл үзүүлсэн байгууллагаас гаргасан зүйлс орно)”, “Зохион байгуулагчийн зохион явуулсан үзэсгэлэнд тавих”, “Интернэт зэрэг цахим мэдээллийн хэрэгсэлд тавих”, “Зохион байгуулагчаас хүлээн зөвшөөрсөн үзэсгэлэнд тавих”.

(7) Уралдаанд бүртгүүлсэн хувь хүний мэдээллийг энэхүү үйл ажиллагаанаас өөр зорилгоор ашиглахгүй болно.

(8) Зохион байгуулагчийн заасан хэмжээнээс хэтэрсэн файл явуулах зэрэг зохисгүй үйлдлээс шалтгаалан оролцогчид үүссэн хохирол, алдагдлын тухайд зохион байгуулагч хариуцлага үүрэхгүй болно.


7.  Шалгаруулалт

Манга зураач, манга судлаач нараас бүрдэх “Мангагийн вант улс Тоттори – Олон улсын манга бүтээлийн уралдааны шүүх комисс” шалгаруулалтыг хийнэ.


8.  Шагнал

Шүүх комиссын шүүгчид бүх төрөл дотроос хамгийн шилдэг бүтээлийг шалгаруулж “Тэргүүн шагнал”, удаах шилдэг бүтээлд “Дэд шагнал”-ыг олгож дараах байдлаар урамшуулна.

(1) Тэргүүн шагнал 1 бүтээл: Шагналын сертификат, 500,000 иен

(2) Дэд шагнал 2 бүтээл: Шагналын сертификат, 100,000 иен

(3) Тусгай шагнал 3 бүтээл: Шагналын сертификат, 50,000 иен

(4) U – 15 шагнал (15 хүртэлх насны оролцогч) 3 бүтээл: Шагналын сертификат, дурсгалын зүйл (30,000 иентэй дүйцэхүйц үнэ бүхий зүйл)


9. Шагналд шалгарсан бүтээлийг зарлах хугацаа

2024 оны 12-р сард зарлана. Шагналд шалгарсан бүтээлээс бусад дүнг зарлахгүй болно.


10. Шагнал гардуулах ёслол

2025 оны 2-р сард Тоттори мужид явагдана. Бүх шагнал авсан бүтээлийн зохиогчид Тоттори мужийн урилгаар шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд оролцоно.


11. Зохион байгуулагч

Тоттори мужийн захиргаа


Application form

【Word】Application form(MON) (docx:21KB)

【PDF】Application form(MON) (pdf:48KB)


  

前回のコンテスト / Previous contest

  

最後に本ページの担当課    鳥取県 輝く鳥取創造本部 観光交流局 まんが王国官房
    住所  〒680-8570
             鳥取県鳥取市東町1丁目220
    電話  0857-26-72380857-26-7238    
    ファクシミリ  0857-26-8307
    E-mail  mangaoukoku@pref.tottori.lg.jp

Copyright(C) 2006~ 鳥取県(Tottori Prefectural Government) All Rights Reserved. 法人番号 7000020310000